Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Инфографик
Сошиал постер
Видео мэдээ
Фото мэдээ
FACEBOOK

“ЦАХИМААР ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ ХЯНАН ШАЛГАХ УР ЧАДВАРЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2024/04/09

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Монгол дахь Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллага хамтран хууль сахиулах байгууллагын албан хаагчдад цахимаар үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, ур чадварыг сайжруулах зорилгоор “Цахимаар үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх хянан шалгах ур чадварыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.
 
Төслийн хүрээнд хууль сахиулах байгууллагын албан хаагчдэд зориулсан "Олон нийтийн сүлжээн дэх нээлттэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулж боловсруулах тухай (SOCMINT)" хоёрдугаар шатны сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 
 
Сургалтыг Бали Процессын Үндэстэн дамнасан гэмт хэрэг ба технологийн хөтөлбөрийн менежер Раян Винч, OSINT шинжээч, криминологоор мэргэшсэн сургагч багш Анн-Лин Дудэнхофе нар удирдан явуулж байна.