ХОХИРОГЧ ТӨВТЭЙ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ УР ЧАДВАР ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
| 2024/03/28 |
ХОХИРОГЧ ТӨВТЭЙ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ УР ЧАДВАР ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд тус Ажлын албанаас Азийн сан олон улсын байгууллагатай хамтран 2023 оны 4 дүгээр сараас эхлэн “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 750 гаруй шүүгч, прокурор, цагдаагийн албан хаагчдыг хамруулсан байна.
Энэ удаагийн сургалтад Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн газар хэлтсийн албан хаагчид хамрагдаж байгаа бөгөөд Сургалтыг тусгай хөтөлбөрөөр бэлтгэгдсэн шүүгч, прокурор, цагдаагийн албан хаагчид болон Дотоод хэргийн их сургуулийн багш нар удирдан явуулж байна.