Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Хил хамгаалах ерөнхий газар, Монголын бичгийн хэв судлалын хүрээлэн, Мета сэтгэл судлалын хүрээлэн, JCI капитал, олон улсын /PEI/ байгууллагатай хамтран хил хамгаалах, цагдаа, дотоодын цэрэг болон боловсон хүчин бэлтгэх сургуулийн сэтгэл зүйчдийн ур чадварыг дээшлүүлэх 5 өдрийн сургалт зохион байгуулж байна.
Тус сургалт нь олон улсад болон үндэсний хэмжээнд сэтгэл зүйн оношилгооны чиглэлээр өндөр үр дүн үзүүлсэн арга зүйд сургах, цэргийн сэтгэл судлаачдад тулгамддаг, шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх гаднын туршлагыг нэвтрүүлэх зорилготой.