“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТҮНШЛЭЛИЙН КОМПАКТ: ХҮН ХУДАЛДААЛАХААС ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ НЬ” ТӨСЛИЙН НЭГЖИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2025-05-09 15:54:50

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл өнөөдөр /2025.05.09/ "Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийг хэрэгжүүлэгч “Дэлхийн зөн-Монгол” болон ”Азийн сан” олон улсын байгууллагын  төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тэр дундаа хүүхдийн эсрэг үйлдсэн хүн худалдаалах, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд оролцогч байгууллагуудын албан хаагч, ажилтныг мэргэшүүлэх, хүүхдийг хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх тухай санал солилцлоо.

Уулзалтад “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын грант, хөрөнгө бүрдүүлэлт хариуцсан захирал Г.Энхзул, "Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн захирал Б.Цогбаяр, дэд захирал Г.Гантулга, менежер Х.Онон нар байлцав. 

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл