Түүхэн замнал

МАХН-ын Төв хорооны 1965 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаар тогтоолоор Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах ажлыг удирдах зөвлөлийг НТХ, аймаг, хотын намын хорооны дэргэд байгуулжээ.

1965 он

1974 он

МАХН-ын Төв хорооны 1987 оны 11 дугаар тогтоолоор МАХН-ын Төв хорооны дэргэд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг УТТ-ны гишүүн, Намын Хянан Шалгах Хорооны дарга Б.Лхамжаваар ахлуулан байгуулжээ.

1987 он

1993 он

Засгийн газрын 153 дугаар тогтоолоор Засгийн газрын дэргэд Шадар сайд Л.Энэбишийн ахалсан Зохицуулах зөвлөл байгуулагдав.

1993 он

Зөвлөлийн Ажлын албыг Засгийн газрын 1995 оны 142 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 78 дугаар захирамжаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт байгуулжээ.

1995 он

Засгийн газрын тухай хуулийн өөрчлөлтөөр Хууль зүйн сайдад гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого зохицуулалтын ажлыг хариуцуулсантай холбогдуулан Засгийн газрын 1996 оны 08 дугаар сарын 15-ны 201 дугаар тогтоолоор нийгмийн дэг журам хангах зөвлөл, түүний Ажлын албыг Хууль зүйн яаманд шилжүүлжээ.

1996 он

Энэ оны 12 дугаар сарын 05-нд УИХ-аар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлав. Уг хуулийн дагуу Ерөнхийлөгчийн 1998 оны 02 дугаар сарын 18-ны 6 дугаар зарлигаар Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хууль зүйн сайдаар ахлуулан байгуулж, ажиллах журмыг нь баталжээ.

1997 он

Ерөнхийлөгчийн 2001 оны 25 дугаар зарлигаар Зохицуулах зөвлөлийг 30 хүний бүрэлдэхүүнтэй болгон өргөтгөж, ажиллах журмыг нь шинэчлэн батлав. Зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дүрмийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 282 дугаар тушаалаар батлан мөрдүүлжээ.

2001 он

Ерөнхийлөгчийн 2004 оны 29 дүгээр зарлигаар Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 32 болгон өргөтгөж, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулав. Энэ зарлигийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004 оны 04 дүгээр сарын 08-ны №86 дугаар тушаалаар Зохицуулах зөвлөлийн төсвийг сайдын эрхлэх асуудлын хүрээнд бие даалгахаар тогтжээ.

2004 он

Ерөнхийлөгчийн 2005 оны 03 дугаар сарын 09-ний 23 тоот зарлигаар Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн 35 хүнтэй болгов.

2005 он

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл