Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр тус хурлын “Цэнхэр бүс”-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаныхан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар иргэд, оролцогчдод мэдээлэл хүргэж байна.