ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ХОР УРШГИЙН ТАЛААР СУРАГЧДАД МЭДЛЭГ, ОЙЛГОЛТ ОЛГОЛОО

2025-05-30 07:53:14
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд экологийн боловсрол олгох зорилго дор жил бүр зохион байгуулдаг “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуульд зохион байгууллаа.
“Хүн бүр байгаль хамгаалагч” уриан дор зохион байгуулагддаг тус арга хэмжээний хүрээнд энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэсэн хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг таниулах, экологийн боловсрол олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилласан.
Түүнчлэн сурагчдад тасалгааны цэцэг, мод, бут сөөг хэрхэн тарих арга зүйн зөвлөмж өгсөн ба сургуулийн гадна талбайд нэг наст болон олон наст ургамлыг тарьж, ногоон байгууламж байгуулав.
Байгаль орчноо хамгаалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээнд иргэн бүр нэгдэж үүрэг, оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалж байна.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл