БООМТ ДАХЬ ХИЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

2025-07-03 14:06:06
“Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд хилийн боомт дахь хилийн хяналтын байгууллагын албан хаагчдын хүн худалдаалах гэмт хэргийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг өнгөрсөн оны 5 дугаар сараас эхлэн зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаагийн сургалтыг Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Даян боомтын хилийн хяналтын байгууллагын албан хаагчдын дунд зохион байгуулсан ба тус сургалтаар хүн худалдаалах гэмт хэрэг болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр мэдлэг, ойлголтыг дээшлүүлсэн. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/49 дүгээр тушаалаар баталсан Хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журмын хэрэгжилтийг хангах, хил дээрх дамжин өнгөрүүлэх ажиглалтын талаар мэдээлэл өглөө.
Сургалтын үеэр төслийн хүрээнд бэлтгэсэн гадаад паспортын хавчуурга, иргэд, олон нийтэд зориулсан сэрэмжлүүлэг, мэдээлэл бүхий самбар байршууллаа.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл