ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХИЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд Азийн сан, “Дэлхийн зөн” байгууллагуудтай хамтран "Хилийн боомтын байгууллагуудын алба хаагчдыг чадавхжуулах" сургалтыг 2024 оны 05 дугаар сараас эхлэн зохион байгуулж буй билээ.
Энэ удаагийн сургалтыг 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод зохион байгуулж, хилийн хяналтын байгууллагын 68 алба хаагчийг хамрууллаа. Сургалтаар хүн худалдаалах гэмт хэргийн тухай ойлголт, чиг хандлага, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үйл ажиллагаа, хүүхдийн эрх, хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого, хил дээрх дамжин өнгөрүүлэх ажиглалтын үйл ажиллагаа болон хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд баримтлах журмын хэрэгжилтийн талаар тус тус мэдээлэл өглөө.
Түүнчлэн “Анбаунд Монгол” төрийн бус байгууллагаас хил дээрх дамжин өнгөрүүлэх ажиглалтыг тус боомтод зохион байгуулж, иргэдийг хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч ажиллалаа.