“ЗӨВ ДАДАЛ-ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2025-11-13 12:32:17
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Монгол цэргийн нэгдсэн холбоотой хамтран энэ сарын 12-13-ны өдрүүдэд “Зөв дадал-Эрүүл ирээдүй” сэдэвт сургалт зохион байгуулж байна. 
НЕБ-ын сургуулийн Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчдыг чадавхжуулах, хүүхэд, залуучуудыг цахим донтолт, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилготой тус сургалтаар эх орны үнэ цэн, цахим орчинд болзошгүй гэмт халдлага, хүчирхийлэл, доромжлол, гадуурхал, дээрэлхэл зэрэг сэдвээр мэдлэг, мэдээлэл олгох юм. 
“Зөв дадал-Эрүүл ирээдүй” сургалтад дээрх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэг бүхий алба хаагчид болон Нийслэлийн ерөнхий боловсролын 8 сургуулийн 80 гаруй сурагч, багш, нийгмийн ажилтнууд хамрагдаж байна.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл