Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд экологийн боловсрол олгох зорилготой “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2026.05.24/ боллоо.
“Иргэн бүр экологич” уриан дор зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний нээлтэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн удирдлагууд оролцов.
Нээлтийн үеэр байгаль орчныг хамгаалах үйлсэд иргэн бүрийн оролцоо, хариуцлага чухал болохыг онцлон байгаль эх дэлхийгээ хамгаалахад хувь нэмрээ оруулахыг уриаллаа.
© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл