ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН АСУУДЛААР АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

2025-04-18 14:24:15
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн газрын жендэрийн ахлах мэргэжилтэн ноён Жеймс Лан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 
Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн онд хийсэн “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд ба амьдралын туршлага” судалгаанд үндэслэн Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцлоо.
Уулзалтад АХБ-ны Зүүн Азийн бүсийн газрын нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Б.Цолмон, Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчид байлцав.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл