ӨСВӨРИЙН СЭТГҮҮЛЧ-ИЛТГЭГЧДЭД НЭРЭМЖИТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2025-05-20 11:46:06
Монголын өсвөрийн сэтгүүлчдийн клубээс Монгол Улсад хүүхдийн оролцооны хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Зөв нийгмийг цогцлоохын төлөө зөв мэдээ түгээе” уриатай үндэсний илтгэлийн тэмцээн зохион байгууллаа. 
Хүүхэд, залуучуудын Хүүхэд хамгааллын тухай хуулийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх, үзэл бодлыг нь таниулах зорилготой тус тэмцээнд Улаанбаатар хот, 9 дүүрэг, 21 аймгийн өсвөрийн 250 гаруй илтгэгч оролцлоо. 
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч асан Ө.Отгонбаатар агсны нэрэмжит тус тэмцээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба дэмжин оролцож,  Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын нэрэмжит батламж, шагнал олгосныг  Ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтсийн дарга Б.Одмандах гардууллаа.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл