МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 24 ДЭХ ИЛТГЭЛД ОРСОН ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

2025-06-24 15:19:51
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэдэх Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн ээлжит хурал 2025.06.18-нд боллоо. Хурлаар дэд зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцлээ.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн талаар, Урьдчилан сэргийлэх албанаас гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн.
Хүний эрхийн үндэсний комиссын референт Л.Мөнхтулга Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд туссан Технологи ашиглан үйлдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл