МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2025-06-24 15:22:21
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөл”-ийн ээлжит хурал өнөөдөр /2025.06.24/ боллоо.
Хурлаар дэд зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.
Мөн дэд зөвлөлийн даргаас Монгол Улсын Их Хурлын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмж, чиглэлийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, биелэлт үр дүнг тооцож ажиллах талаар үүрэг өглөө.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл