“КИБЕР ОРЧНЫГ АШИГЛАЖ ҮЙЛДСЭН ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департамент хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд “Кибер орчныг ашиглаж үйлдсэн хүн худалдаалах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт бүсийн сургалтыг Баян-Өлгий аймагт зохион байгууллаа.
Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтаар хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал, чиг хандлагыг таниулах, мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудал болон тоон ул мөр, кибер нотлох баримтын тухай мэдлэг, мэдээлэл олголоо.
Мөн энэ үеэр Шүүх шинжилгээний ерөнхий газраас шүүх шинжилгээ хийх үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлыг таниулах, практик дадлага олгох тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн. Сургалтад Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн цагдаа, прокурорын байгууллагын албан хаагчид хамрагдлаа.