ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2025-07-04 08:28:50
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл энэ сарын 26-27-ны өдөр Ховд, Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Энэ үеэр салбар зөвлөл болон аймгийн цагдаа, шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийсэн. Уулзалтаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Түүнчлэн дээрх байгууллагуудын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест, согтуурал шалгах тандагч, энгэрийн камер зэргийг хүлээлгэн өглөө.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл