ДОНТОЛТЫН СЭТГЭЦ, НИЙГМИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2025-09-17 16:38:35
Донтолтын сэтгэц, нийгмийн сэргээн засах төвийг байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт боллоо.
Уулзалтаар тус төвийг байгуулах хууль, эрх зүйн орчныг хэлэлцэж, хүний нөөцийг бэлтгэн, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцсон. Мөн Баянзүрх дүүргийн “Энэрэл” эмнэлэг, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Нийгэм хамгааллын тусгай төвийг түшиглэн Донтолтын сэтгэц нийгмийн сэргээн засах төвийг байгуулахаар тохиролцож, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.
Уулзалтад Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, “Энэрэл” эмнэлэг, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн нийгэм хамгааллын тусгай төвийн төлөөлөл оролцлоо.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл