"ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ" СЭДЭВТ ХАКАТОН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2025-09-22 12:31:50

Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хүүхэд, залуучуудын анхаарлыг хандуулах, оролцоог нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Тэр дундаа урьдчилан сэргийлэх ажилд залуучуудаас гарсан санал, санаачилгыг ашигласнаар тэдэнд илүү хүрэх боломжтой. Тиймээс хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шинэлэг санал, санаачилгыг хэрэгжүүлэх, хүүхэд залуучуудын хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд тэдний анхаарлыг хандуулах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эрх зүйн чиглэлээр суралцдаг их, дээд сургуулийн оюутнуудын дунд "Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт хакатон тэмцээн зохион байгуулна. 

Их, дээд сургуулийн оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

 

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл