“КИБЕР ОРЧНЫГ АШИГЛАЖ ҮЙЛДСЭН ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА” БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2025-09-26 10:17:30
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департамент хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд “Кибер орчныг ашиглаж үйлдсэн хүн худалдаалах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт бүсийн сургалтыг Архангай аймагт зохион байгууллаа.
Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтаар хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал, чиг хандлагыг таниулах, мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудал болон тоон ул мөр, кибер нотлох баримтын тухай мэдлэг, мэдээлэл олголоо.
Сургалтад Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймгийн цагдаа, прокурорын байгууллагын алба хаагчид хамрагдлаа.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл