“NARCOTIC WORKSHOP 2025” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-12 10:54:13

 

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Шүүх шинжилгээний ерөнхий газартай хамтран энэ сарын 11-ний өдөр “Narcotic workshop 2025” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтаар шинэ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын чиг хандлагын талаар онолын мэдлэг олгож, хэргийн газрын үзлэгээр энэ төрлийн бодис, биологийн дээжийг шинжилгээнд хэрхэн бэхжүүлж авах практик дадлагыг лабораторийн орчинд гүйцэтгэлээ.       

                                                                        

Энэ удаагийн сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Дотоод хэргийн их сургууль болон Үндэсний тагнуулын академийн нийт 30 алба хаагч хамрагдлаа.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл