ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2026-01-09 13:35:16

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас 2026 онд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилтын хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Лонг Нгүенгийг өнөөдөр /2026.01.09/  хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Нэгдсэн Үндэстний  Байгууллагын Мансууруулах  бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Монгол Улсад хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөртэй танилцав.

Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, өсвөр насны хүүхэд, залуучуудыг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хил орчмын бүсийн хяналтыг сайжруулах, хэрэглэгч донтогч нарт үзүүлэх сэтгэц нийгмийн тусламж үйлчилгээг сайжруулах, урьдчилан сэргийлэх, эмчлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдыг мэргэшүүлэх  талаар харилцан санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл