Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд алба хаагчдын ажлын байрны стресс, бухимдал, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн эрсдэлийг бууруулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор виртуал технологийг нэвтрүүлсэн “Сэтгэл зүйн виртуал” танхимыг тохижуулж, хүлээлгэн өглөө.


Энэхүү танхим ашиглалтад орсноор цагдаагийн алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, ажлын бүтээмж нэмэгдэх, ажиллах таатай орчин бүрдэх чухал ач холбогдолтой юм.

Дашрамд дурдахад, VR буюу виртуал бодит байдал гэдэг нь програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн ба хэрэглэгчдэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин юм. Энэ нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг хийсвэр байдлаар бодит мэт мэдрүүлэх бөгөөд зугаацах, аялах, хөгжих, суралцах мөн өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих боломжийг бий болгодог байна.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл