Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг өнөөдөр (2026.01.13) хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх стратеги төлөвлөгөө боловсруулах, урьдчилан сэргийлэх ажлын тайлан, мэдээ, үр дүнг цахимжуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (залилах) болон цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой арга, хэлбэрийг нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр боллоо.

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл