ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2026-02-06 09:38:59

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас нийслэл, дүүрэг, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзалт хийж, Зохицуулах зөвлөлөөс 2026 онд баримтлах тэргүүлэх чиглэлийг танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо.

Уулзалтын үеэр БНСУ-ын “Тэжон хотын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орчны дизайны үндсэн төлөвлөгөө, гарын авлага”-ыг бүтээгчид танилцуулж, Монгол Улсад нутагшуулах, иргэдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, хот суурин газарт сайн туршлага болох талаар дурдаж, бодлого боловсруулах, урьдчилан сэргийлэх ажил, сургалт судалгаанд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Арга хэмжээнд нийслэл, дүүрэг, 21 аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд зэрэг 50 гаруй төлөөлөл танхим болон цахимаар оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулахад сайн туршлага, зөвлөмж, аргачлал болгон ашиглах боломжтой талаар дурдлаа.

 

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл