ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЭХЭЛЛЭЭ

2026-04-27 16:01:43

Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, тэдний санал хүсэлт,  тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 27-29-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Өдөрлөгийн нээлтэд Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан тэргүүтэй салбарын удирдлага, ажилтан, албан хаагч, иргэд, олон нийт оролцлоо.

​Нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр үргэлжлэх бөгөөд хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого, чиглэлийг сурталчлан таниулж, иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, хууль зүйн туслалцаа, төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл