“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-04-30 15:06:22

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 27-29-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

Өдөрлөгийн хаалтын үйл ажиллагаанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар болон харьяа агентлаг байгууллагуудын дэд дарга нар оролцов.

 

Гурван өдөр үргэлжилсэн тус өдөрлөгөөр иргэд өөрт хэрэгтэй мэдээлэл,  зөвлөгөө, эрүүл мэндийн болон төрийн зарим лавлагаа үйлчилгээг газар дээрээс нь шуурхай авч чадсандаа талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.

 

Энэ жилийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл  нийслэл, 9 дүүрэг, орон нутгийн салбар зөвлөл,  Нийслэлийн Прокурорын газартай хамтран өргөн бүрэлдэхүүнээр оролцож, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг сурталчлан таниулах чиглэлээр мэдлэг, мэдээлэл олголоо.

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл