Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас 21 аймгийн салбар зөвлөлийн Ажлын албаны бүрэлдэхүүнтэй цахим уулзалт өнөөдөр (2026.05.18) хийлээ.
Уулзалтын эхэнд Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Билгүүн тус зөвлөлийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, шинэчлэгдсэн бүтэц, зохион байгуулалтын талаар танилцууллаа. Түүнчлэн улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны тайлан мэдээллийг сайжруулах, мөн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилтын хүрээнд иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.
Хурлын үеэр энэ сарын 26-нд болох “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа: Онол практик" эрдэм шинжилгээний хуралд салбар зөвлөлийн гишүүдийг илтгэл хэлэлцүүлж, тулгамдсан асуудлуудын шийдвэрлэх арга замыг тодорхойлох чиглэлээр туршлага хуваалцаж, идэвхтэй оролцохыг уриаллаа.
Энэ удаагийн хуралд 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд оролцлоо.
© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл