Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны Олон нийттэй харилцах газрын дарга Э.Жавхлан энэ сарын 11-12 өдөр Дорнод аймагт ажиллалаа.
Энэ үеэр аймгийн салбар зөвлөлийг хуралдуулж, цагдаа, прокурор, шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон албадан эмчилгээ, хүүхэд хамгаалал, хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, алба хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтаар 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад баримталж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.
Түүнчлэн Дорнод аймагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, тодорхой төрлийн гэмт хэргийг бууруулах, ажлын явц, үр дүнг сайжруулах чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, зөвлөмж хүргэлээ.
© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл