АЮУЛГҮЙ ГЭР БҮЛ АМАР ТАЙВАН НИЙГМИЙН СУУРЬ

2026-09-14 15:21:31

Монгол Улс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, гэр бүлийн хүчирхийллийг Гэмт хэрэгт тооцон, хохирогчийг хамгаалах, урьдчилан сэргийлэх иж бүрэн тогтолцоог хуульчилсан билээ. Хуулийн зорилго нь хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогч болон түүний хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хамгаалахад оршдог.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг хуульд зааснаар зөвхөн албан ёсны гэрлэлтээ бүртгүүлсэн хосуудаас гадна хамтран амьдрагчид, салсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд буюу хүүхэд, төрөл садан, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн харилцаатай хүмүүсийг хэлнэ.

Гэр бүлийн хүчирхийллийг бие махбодын, Сэтгэл санааны, Эдийн засгийн, Бэлгийн хүчирхийлэл гэж ангилдаг.

Бие махбодын хүчирхийлэлд дараах зүйлс хамаарна.

-Хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.

Эдийн засгийн хүчирхийлэл

-Хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ.

Бэлгийн хүчирхийлэл

рхшээлдээ байгаа байдлыг далимдуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчирхийлэл гэнэ.

Сэтгэл санааны хүчирхийлэл

үний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.

Хуулийн дагуу хүлээлгэх хариуцлага

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хуулиар дараах хариуцлагыг хүлээлгэдэг.

Зөрчлийн тухай хуулиар 7-30 хоног баривчлах ба албадан сургалтад суулгана. Давтан болон хүндрүүлэх нөхцөлтэй | Эрүүгийн тухай хуулиар хорих ял шийтгэнэ. Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эсрэг бол ялыг хүндрүүлж авч үзнэ.

Урьдчилан сэргийлэх ба мэдээлэх иргэний үүрэг

Хуулиар сум, хороо бүрт Нийгмийн ажилтан, цагдаа, өрхийн эмч, сургуулийн багш нараас бүрдсэн "Хамтарсан баг" ажилладаг. Тус баг нь хохирогчид эрх зүй, сэтгэл зүй, аюулгүй байдлын тусламжийг орон нутагт нь цогцоор нь үзүүлдэг.

Хүчирхийллийг харсан, мэдсэн иргэн бүр хуулиар мэдээлэх үүрэгтэй. Мэдээлэл өгсөн иргэний нууцыг хуулиар чанд хамгаална.

Яаралтай тусламж авах тусгай дугаарууд:

Эрсдэлтэй нөхцөл байдалтай тулгарвал дараах дугааруудад орон даяар үнэ төлбөргүй хандах боломжтой.

102 — Цагдаагийн ерөнхий газар (Яаралтай тусламж, дуудлага)

108 — Хүүхдийн тусламжийн дугаар (24 цаг)

107 — Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид зөвлөгөө өгөх тусгай дугаар

Хүчирхийллийн эсрэг дуу гаргах нь бусдын болон өөрийн амь насыг аврах иргэний чухал алхам юм. Манай улсад хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг 36 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 

Хохирогчийн амь нас эрүүл мэндэд шууд аюул учирсан тохиолдолд цагдаагийн байгууллага хамгаалалтад авч, түр хамгаалах байранд шилжүүлэх, бусад үүрэг хүлээсэн байгууллагуудад холбож өгдөг.

 

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл