“КИБЕР ОРЧНЫГ АШИГЛАЖ ҮЙЛДСЭН ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2025-06-12 16:07:27
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департамент хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд “Кибер орчныг ашиглаж үйлдсэн хүн худалдаалах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт бүсчилсэн сургалтыг энэ сарын 12-13-ны өдөр зохион байгуулж байна.
Сургалтаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, нөхцөл байдал, чиг хандлагыг таниулах, мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудал болон тоон ул мөр, кибер нотлох баримтын тухай мэдлэг, мэдээлэл олгох юм.
Сургалтад Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн шалгах чиг үүрэг бүхий 26 алба хаагч хамрагдаж байна.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл