ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2025-10-31 10:00:37

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулсан жендэрийн мэдрэмжтэй мэдээлэл бэлтгэхэд чиглэсэн сургалтыг жил бүр зохион байгуулдаг.

 

Цаашид сургалтыг тогтмол зохион байгуулах зорилгоор залуу сэтгүүлчдэд зориулсан хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй мэдээлэл бэлтгэх, түгээх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн асуудалд суурилсан 8 цагийн сургалтын хөтөлбөр боловсруулахаар бэлтгэж байна.

 

Иймд сонирхсон зөвлөх баг, хуулийн этгээд, судлаачид “Асуудалд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах” үнийн санал, жишиг хөтөлбөрийн агуулгын хамт ирүүлэхийг урьж байна.

 

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12:00 цаг. Нэмэлт мэдээллийг 51-260042 утсаар авна уу.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Б.Ширэндэвийн гудамж 8/4, Засгийн газрын V байр, Хууль зүй, дотоод хэргийн яамны байр, 2 давхар, 206 тоот.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл