ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2026-01-05 15:50:36

“Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчдад зориулсан "Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчтой хохирогч төвтэй, сэтгэцийн гэмтэлд суурилсан арга барилаар ажиллах арга зүй эзэмшүүлэх" сургалтыг нэгдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус сургалтыг АНУ-ын Балтимор хотын Хүүхэд хамгааллын төвийн болон дотоодын сургагч багш нар удирдаж, дээрх сэдвийн хүрээнд онол, практикт суурилсан мэдлэг, мэдээлэл олгох юм.

"Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчтой хохирогч төвтэй, сэтгэцийн гэмтэлд суурилсан арга барилаар ажиллах арга зүй эзэмшүүлэх" сургалтын үр дүнд хууль сахиулагчийг бэлтгэх сургалтын тогтолцоонд хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй, сэтгэцийн гэмтэлд суурилсан арга зүйг нэвтрүүлж, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчдийн хандлага, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой.

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл