ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА: АСУУДАЛ-ШИЙДЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2025-12-09 14:12:40

Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь төслийн хүрээнд "Хүн худалаалах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Асуудал-шийдэл" хэлэлцүүлэг (2025.12.05) зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгээр хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэсгийг хянан шийдвэрлэж буй байдлын талаар хэлэлцэхийн зэрэгцээ хүүхэд хохирсон хэрэгт хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй, сэтгэцийн гэмтэлд суурилсан арга зүйг нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн 2025 онд хийгдсэн "Албадан хөдөлмөрлүүлэх болон хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй нөхцөл байдал", "Хүн худалдаалахтай тэмцэх нөхцөл байдлын тайлан"-г танилцууллаа.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл