“GENDER GLITCH 2025 MEDIA HACKATHON” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

2025-12-11 12:49:29

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас  Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд НҮБ-ын Хүн амын сан, Европын холбооны санхүүжилтээр Co:Brand хамтран зохион байгуулсан “GENDER GLITCH 2025 MEDIA HACKATHON” уралдаан амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа.

Хакатон уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан 15 баг цахим орчинд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, цахим орчны хүндэтгэлтэй, хариуцлагатай хэрэглээг хэвшүүлэх чиглэлээр өөрсдийн дэвшүүлсэн санал санаачилга, шинэлэг шийдэл буюу судалгааны ажлынхаа талаар танилцуулга хийж, мэдээлэл өгөв.

Ингэснээр “GENDER GLITCH 2025 MEDIA HACKATHON” уралдааны шүүгчдийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт “Med glitch guard” баг, дэд байрт  Spice Girls” баг, гутгаар байрт “Eba” баг тус тус шалгарлаа.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл