ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГА БОЛОН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН, АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2026-05-28 15:44:02

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны Олон нийттэй харилцах газрын дарга Э.Жавхлан өнөөдөр /2026.05.28/ ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллага болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтаар Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Мөн салбарын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, туршлага хуваалцав.

Уулзалтад ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ШШЕГ, УБЕГ, ГИХГ, ХЗТТ, ДХИС, ТТАХНЭ болон нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан, алба хаагчид оролцлоо.

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл