ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ: ОНОЛ, ПРАКТИК, ЧИГ ХАНДЛАГА
Монгол Улс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлогоо нэгтгэн зангидаж, тусгайлсан бүтэц байгуулан ажиллуулж эхэлсний 60 жилийн ой 2025 онд тохиолоо. Тус ойг угтаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургуультай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил: Онол, практик, чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг (2025.09.30) зохион байгуулсан.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улс, Австралийн Холбооны Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оросын Холбооны Улсын шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах, иргэний нийгмийн байгууллагуудын эрдэмтэн, судлаач, төлөөлөгчдийн хэлэлцүүлсэн илтгэлүүдтэй танилцана уу.