ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Амаржаргал Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалтыг өнөөдөр /2025.06.25/ зохион байгууллаа.
Сургалтаар хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх , гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл олголоо.
Сургалтад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хамтарсан багийн гишүүд цахимаар болон танхимаар хамрагдлаа.