ШШГЕГ-ААС “УХААРАХУЙ, УРЛАХУЙ” УРАН ЗУРАГ, ГАР УРЛАЛЫН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГ МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙД ГАРГАЛАА

2025-06-30 09:36:53
ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албанаас хүмүүжигчдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах зорилгоор “Ухаарахуй, урлахуй” уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд гаргалаа.
Үзэсгэлэнд 19 салбар нэгжээс ирүүлсэн мод, суран эдлэл, төмөр, чулуун хийц, эсгий, ноосон урлал зэргээс бүрдсэн 300 орчим бүтээлийг олон нийтэд танилцууллаа.
Хүмүүжигчдийг гар урлалаар дамжуулан хөдөлмөр эрхлүүлэх, бүтээл туурвих нөхцөл боломжийг бүрдүүлснээр тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлж, нийгэмшүүлэхэд дэмжлэг болж, ажил, амьдралын зорилготой болгох олон талын ач холбогдолтойг албаныхан онцоллоо.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл