2024/05/27 |
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Амарбаясгалан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн жендер, хүний эрхийн зөвлөх Упала Дэвиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар тус Ажлын албанаас НҮБ-ын Хүн амын сантай хамтран Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгийн талаар ярилцаж, санал солилцов.
Упала Дэви “НҮБ-ын Хүн амын сангийн үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэхийн ялдамд цаашид жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.