Шүүх шинжилгээний байгууллагад realtime pcr, днх ялгах аппаратыг хүлээлгэн өглөө
| 2024/06/18 |
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Амарбаясгалан, тус Ажлын албаны хэлтсийн дарга Б.Одмандах нар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх бактериологийн лабораторид Realtime PCR, ДНХ ялгах аппаратыг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Шүүх бактериологийн лаборатори нь уг аппаратыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр шинжлэх ухааны сүүлийн үеийн дэвшилтэт технологиор шинжилгээ хийх чадавхыг сайжруулах юм.